Баттай болоогүй ажлыг яах вэ?

Баттай болоогүй ажлыг яах вэ?

  • 2022-11-15 04:13

🤔Баттай болоогүй ажлаа дэвтэр дээрээ биччихээр дараа нь баллаж сохлох хэрэг гардаг тэ? Ганц нэг тийм ажлыг балын харандаагаар бүдэгхэн биччихэж байгаарай, боломгүй бол арилгачихна шүү дээ. 

💫Үүнд:

-Бусдын шийдвэрээс хамааралтай ажил

-Барагцаа хугацаатай, яг өдөр нь товлогдоогүй байгаа ажлууд зэрэг багтана. 

Зарим хүн тийм ажлыг огт төлөвлөгөөндөө оруулахгүй, бичихгүй орхичихдог. Тэгэхээр тархинд тухайн ажил “тодорхойгүй” төлөвтэй үлдэж, мартагдах орхигдох, эсвэл яах нь мэдэгдэхгүй эд хогшил шиг стресс үүсгэдэг. Тиймээс ажил бүрт л огноо олговол сайн.  

Гэхдээ дан өөрөөсөө, эсвэл 80% өөрөөсөө шалтгаалах ажлыг ингэж бүдэгхэн бичиж болохгүй шүү. Тэгвэл баллуурдсаар байгаад гаргасан төлөвлөгөөндөө итгэхээ болино, сахилга баттай байхаа болино. Бичээд, бичсэнээ яаж ийгээд биелүүлчихдэг байгаарай. Дэвтрээ хүлээж авахдаа бэлдээд манай www.tinabel.mn сайтын нийтлэлүүд хэсэг дэх бусад төлөвлөлтийн зөвлөгөөг уншиж л байгаарай. 

#tinabeltip 

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.